Насанд хүрээгүй 22 охиныг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ

2020-09-18 140

Саун массажны газар болон цахим орчинд насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалдаг бүлэг этгээдүүд гаарч байгааг ЦЕГ-ын ЭЦА-наас мэдээллээ. Тодруулбал, ЭЦА-наас он гарсаар 18 бүлгийн 29 холбогдогчтой, 76 хохирогчтой 23 хэргийг илрүүлсэн байна. Дээрх 76 хохирогчийн 22 нь насанд хүрээгүй охид байжээ. Бүлэг этгээдүүд нь насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийг нууц газарт бөөнөөр нь хорьж, зорчих эрхийг нь хязгаарлан саун массажны газар болон цахим орчинд хүчээр биеийг нь үнэлүүлж байсныг тогтоосон байна.

Насан хүрээгүй охидын биеийг үнэлүүлж байсан гэмт хэргүүдийн тухайд, Эрдэнэт хотоос Улаанбаатар хотод ажил хийхээр ирсэн насанд хүрээгүй гурван охиныг иргэн Х гэгч нь нууц газарт хорьж, хүчээр биеийг нь үнэлүүлж, бэлгийн мөлжлөгт оруулсан байна. Мөн иргэн Б гэгч нь удаа дараалан насанд хүрээгүй охидыг цахим хаягаар нь олзлон авч биеийг нь үнэлүүлж байжээ.

Бүлэг этгээдүүд хохирогч охидуудаа ихэвчлэн цахим орчноос сонгож авдаг бөгөөд эцэг эхийн хараа хяналт сул байдлыг нь далимдуулан уулзах санал тавьдаг. Улмаар нууц газартаа авчран хорьж, биеийг нь үнэлүүлдэг байна. Тиймээс эцэг эхчүүд өсвөр насны охиддоо тавих хараа хяналтаа сайжруулж, цахим орчин хэнтэй харилцаж байгааг нь анхаарах хэрэгтэй байна.

Холбоотой мэдээ