“Монголын Алт” (МАК) ХХК-д тогтвор суурьшил, хичээл зүтгэлтэй ажилласан 2 ажилтанд орон сууцны түлхүүр гардууллаа

2020-09-18 46
Өнгөрсөн 27 жилийн хугацаанд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, орон сууц худалдан авахад хөнгөлөлттэй зээл олгох, орон нутагт суурьшин ажиллаж байгаа гэр бүлийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлж ирсэн билээ.
Одоогоор 54 ажилтныг компанийн орон сууцаар хангаж, эзэмшүүлэх гэрээтэй байгаа бол үүнээс гадна 51 ажилтанд орон сууцыг үе шаттайгаар эзэмшүүлж, улмаар өмчлөлд нь 100 хувь шилжүүлснээр нийт 108 ажилтныхаа амьдралын баталгааг сайжруулсан байна.
Түүний нэг нь өөрийн үйлдвэрлэсэн барилгын материалуудыг ашиглан барьсан “Миний Мөрөөдлийн байшин” төсөл байв.
Харин энэ удаа Барилгын материалын үйлдвэрлэл хариуцсан Дэд Ерөнхийлөгч Б.Баттулгад 350 м.кв амины орон сууц, Эдийн засаг, эрсдэлийн удирдлагын газрын захирал Ц.Алтангэрэлд 132 м.кв орон сууцны түлхүүр гардуулан өглөө.

Холбоотой мэдээ