Хүн амины хэргээр 37 жил хоригдсон эрэгтэйг гэм буруугүй байсныг тогтоожээ

2020-09-18 78

АНУ-ын Флорида мужийн иргэнд 1983 онд бэлгийн хүчирхийлэл болон хүн амины хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж бүх насаар нь хорих ял оноожээ. Роберт Дуйбойзод ял оноохдоо хорих газрын гэрчийн мэдүүлэг болон хазсан шархыг үндэслэсэн байна. Гэвч дээр дурдагдсан нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлоход хангалтгүй байсан гэж үзжээ.

Тиймээс Роберт Дуйбойзыг цагаатгаж өнгөрсөн сард сулласан байна. Хиллсборо хотын шүүгч Кристофер Наш даваа гарагт хийсэн сонсголын дараа Дуйбойзод оноосон хорих ялыг цагаатгаж, түүний нэрийг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн бүртгэлээс хасчээ. Түүнчлэн шүүхийн алдаанаас болж 37 жил хохирол учруулсан бөгөөд амжилттайгаар цагаатгасан тухай шүүгч Наш хэлжээ.

. Шүүхээс цаазын ял оноосон байсан ч давж заалдсанаар бүх насаар нь хорих ял болгон өөрчилсөн байжээ. Хохирогчийн зүүн хацран дээр хазсан мөр олдсоныг цагдаа нар ДНХ ашиглан дахин шинжилж үзээд Дуйбойзынх биш гэдгийг нотолсон байна. Мөн хорих газрын мэдээлэгчийн өгсөн мэдүүлгийг үнэмшилгүй байсан гэж үзжээ.

Шударга бусаар ял сонссон Дуйбойзыг цагаатгахад прокурорууд болон гэм буруугүй ч хэлмэгдсэн иргэдийг цагаатгах төслийнхөнтэй хамтран ажилласан байна. Цагаадсан иргэнийг наймдугаар сарын 27-ны өдөр суллаж ээж, дүүтэй нь уулзуулжээ. Одоогоор түүнийг Тампад байдаг цагаатгагдан суллагдсан иргэдийг байлгадаг төвд байрлуулан орчин үеийн амьдралын хэв маягуудаас суралцуулж байгаа ажээ. Амьдралынхаа 37 жилийг торны цаана өнгөрөөсөн хүмүүст дэлгүүр худалдааны төвүүдээр үйлчлүүлэх, гар утас ашиглаж сурахад тодорхой хугацаа шаардагддаг байна.

Харамсалтайгаар амь насаа алдсан Барбара Грамсын хэрэгт хоёр этгээдийг сэжиглэж эхэлжээ. Түүний хэргийг шийдэгдээгүй баримт материалын жагсаалтад нэмсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Холбоотой мэдээ