Хүнсний захын байцаанаас “байцааны бөөс” илэрчээ

2020-09-18 49

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зах худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийжээ. Энэ үеэр зарим хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч лабораторид шинжлүүлэхэд Барс хүнсний захад нийлүүлсэн байцайнаас “Байцайны бөөс” илэрсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр одоогоор бөөс илэрсэн 51,4кг байцайг устгасан бөгөөд иргэд олон нийт хүнсний бүтээгдэхүүнээ сонгохдоо гарал үүсэл нь тодорхой, шинжилгээний бичигтэй бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.
Байцааны бөөс гэж юу вэ?
Байцааны бөөс нь зуны улиралд 16 үе удмаар байцаанд үрждэг байна. Тийм учраас байцааг тариалах явцдаа устгаж, тэмцэж байх шаардлагатай. Бөөсний өндөг нь зууван 0.5мм урт цагаан саарал өнгөтэй. Өндөгний өнгө дөрвөн өдрийн дараа гялтганасан хар өнгөтэй болдог бөгөөд тархагч эмэгчин бөөс нь дарлага дахь байцайны үрслэг, тоонолжин цэцэгт ургамалд очиж тэндээ намар болтол үржиж олширдог аж. Бөөстсөн байцааны навч хэсгийг сөхөж хараад шалгадаг байна.

Ж.Батдорж

Холбоотой мэдээ