Ц.Ганзориг: ЗГ-аас Б.Сүндэръяад хэзээ ч ажлын санал тавьж байгаагүй, гадаад айлчлалд авч яваагүй

2020-09-16 1381

Балетын багш Б.Сүндэръяа Засгийн газрын Хэвлэлийн албаны даргын урилгаар Засгийн газарт ажиллаж байсан хэмээн Улаан бал ярилцлагын нэвтрүүлэгт ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн юм.  Тэгвэл уг мэдээлэлтэй холбогдуулан Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр, “Хэзээ ч ажлын санал тавьж, албандаа ажиллуулж, айлчлалд авч явж байгаагүй. УОК-ын мэдээлэл яагаад гаргаад байгаа талаар би хуулийн байгууллагад хандаж байсан. Эмэгтэй хүн талаас нь нийгмийн үзэн ядалтад өртөөд эрсдэлд орчих вий гэж л санаа зовж байснаас ямар ч холбоо байсангүй” хэмээн жиргэсэн байна.

Мөн Б.Сүндэръяаг Засгийн газрын зардлаар гадаад айлчилалд авч явж байсан гэх мэдээлэлд тэрээр, “Засгийн газар Б.Сүндэръяаг авч яваагүй. БНСУ, ОХУ-н айлчлалуудад бизнес уулзалтад 2 талын хувийн хэвшил оролцоход хувийн хэвшлийг МҮХАҮТ-ийн сонголт, зохион байгуулалтаар авч явсан. Өөрсдөө төлбөрөө төлөөд явсан баримт, зохион байгуулалтыг танхимын ерөнхийлөгчөөс асууж болно” гэх хариулт өгчээ.

Ц.Ганзорогийн илэрхийлсэн мэдээлэлтэй холбогдуулан МҮХАҮТ-ын нарийн бичгийн дарга Т.Дүүрэн “МҮХАҮТанхим нь төрийн айлчлалыг дагалдах хувийн хэвшлийн бизнес группд компани, бизнес эрхлэгчдийг бүртгэж зохион байгуулж авч явдаг. Сүндэрьяа балетын сургуультай холбоо тогтооно гэж бүртгүүлэн бизнес аялалд явсан” гэх мэдээллийг өгсөн байна.

Эх сурвалж: zuv.mn

Холбоотой мэдээ