Зууны манлай дуучин Б.Сарантуяагийн том хүү ресторанд зөөгчөөр ажилладаг болжээ

2020-09-16 351

Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяагийн хүү Эрхэмбилэг “Ариг-Аня” ресторанд зөөгчөөр ажилд оржээ.

Тэрбээр өдгөө 23 настай бөгөөд ээжийнхээ нөмөр нөөлөгт байж зүгээр амьдрахыг хүсээгүй гэнэ. Зөвхөн өөрийнхөө хөдөлмөрөөр хэрэгцээтэй зүйлсээ худалдан авч, бие даахыг илүүд үзсэн гэнэ.

Түүний үндсэн мэргэжил интерьер дизай хэдий ч АНУ-д түр амьдарч байхдаа үйлчилгээний байгууллагад ажилладаг байжээ.

Мөн түүний ирээдүйн зорилго нь мэргэжлээрээ буюу барилгын зураг төслийн инженерээр ажиллах аж.

Холбоотой мэдээ