Сурагчдын өвлийн амралт 45 хоног үргэлжилнэ

2020-09-16 203

Засгийн газар (2020.09.14) хуралдаж, хилийн хориог сунгаж, дотоодын хөл хориог цуцалсан.

Ингэхдээ есдүгээр сарын 21-нээс сургууль, цэцэрлэгийг хэвийн горимд шилжүүлэхээр болсон. Их, дээд сургуулиуд ч мөн ирэх даваа гарагаас танхимаар хичээллэж эхлэх юм.

Тэгвэл сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг арванхоёрдугаар сарын 24-нд эхлүүлж, хоёрдугаар сарын 1 хүртэл амраахаар салбар яамнаас төлөвлөж байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл, энэ жил анх удаа хичээлийн жилийг 3 улиралтай явуулах бөгөөд хичээлийн өвлийн амралт 45 хоног буюу урт үргэлжилснээр томуу, томуу төст өвчнөөс сэргийлнэ гэж үзэж байгаа аж.

Холбоотой мэдээ