Д.Нямхүү: Анх-Отгон ХӨСҮТ-д 40-50 хоног эмчлүүлж, маш олон удаагийн шинжилгээгээр коронавирусийн халдвар авсан нь батлагдсан

2020-09-15 25

Монгол Улсад 2020 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Франц улсын иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Энэ нь манай улсад уг халдварын анхны тохиолдол болж байв. Халдвар авсан иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан 50 гаруй хоног эмчлэн эрүүлжүүлсний дараа эх оронд нь буцаасан.

Гэтэл өнөөдөр цахим орчинд Францын иргэн нутагтаа очоод шинжилгээ өгөхөд “Коронавирусийн эсрэг бие илрээгүй. Иймд Монгол Улсын Эрүүл мэндийн яамыг шүүхэд өгч байна” хэмээсэн гэх мэдээлэл цацагдлаа. Уг мэдээлэл үнэн баттай эсэх нь тодорхойгүй бөгөөд энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгээс тодрууллаа.

-Франц улсын иргэн коронавирусийн халдвар аваагүй. Нутагтаа хийлгэсэн шинжилгээгээр халдварын эсрэг бие илрээгүй гэж мэдээлэл гарлаа. Та үүнийг юу гэж үзэж байна вэ?
-Тэр худлаа мэдээлэл. ХӨСҮТ-д 40-50 хоног эмчлүүлж, маш олон удаагийн шинжилгээгээр коронавирусийн халдвар авсан нь батлагдсан.

-Та бүхэн Франц иргэнтэй холбогдсон уу?
-Холбогдоогүй. Гэхдээ удахгүй холбогдоно, учир нь олдох байх гэв.

Холбоотой мэдээ