200 гаруй Эцгэнцэр, эхэнцэрүүдийг эрэн сурвалжилж байна!

2019-12-12 158

Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй эрэн сурвалжлагдаж байгаа 233 эцэг эхийн нэрийг зарлалаа. Учир нь хүүхдийн тэтгэмжээ төлдөггүй эцэг, эхчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд энэ тохиолдолд хүүхдүүд хохирч, эрх нь зөрчигддөг байна.

Тухайлбал, 2018 оны байдлаар улсын хэмжээнд 91503 өрх толгойлсон эцэг, эх байгаагаас 72000 гаруй нь эмэгтэйчүүд байна.

Иймд Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран хүүхдийн мөнгөн тэтгэмжээ төлөлгүй, тэдний эрхийг зөрчин эрэн сурвалжлагдаж буй 233 иргэний нэрсийг олон нийтэд ил болголоо. Цаашид Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран Зөрчлийн тухай хууль болоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад тэтгэмжээ төлөхгүй эцэг эхийн хариуцлагын талаар нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа ажээ.

Холбоотой мэдээ