БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “Чингис хаан” нисэх буудалд буулаа

2020-09-15 53

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал эхэллээ. Хоёр талын албаны хүмүүс БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-г “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтаж авлаа. Тэрээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар айлчлал хийж байгаа бөгөөд 15,16-ны өдрүүдэд төрийн өндөрлөгүүдтэй уулзаж, гэрээ хэлэлцээр байгуулах юм.

Түүний айлчлалын хүрээнд Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурна. Мөн Хилийн боомтууд, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийг шинэчилж, Монгол Улсаас БНХАУ руу хөх тарианы гурил экспортлох тухай хэлэлцээр байгуулна.

Холбоотой мэдээ