Н.Батсуурь: Би лабораторийн шинжилгээтэй маргахгүй, Монголчуудаасаа уучлалт хүсэж байна

2020-09-14 62

2020 оны Үндэсний их баяр наадмаар дээгүүр барилдсан бөхчүүдээс допинг илэрсэн гэх мэдээлэл цахим орчинд дуулиан тарьж, бөхчүүдийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Энэ талаар Улсын аварга Н.Батсуурь допингийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр, Допингийн шинжилгээний хариуг өөрийн биеэр зарлахаар ирлээ. 7-р сарын 12-нд би наадмаар үзүүрлэж, “Тод сайхан” гэж чимэг авсан.

Хариунд таны биеэс Триметазидини гэж бодис илэрсэн. Энэ хариуг би зөв гэж үзэж байна. 9-р сарын 14-нд хариугаа аваад, энэ эмийг өөрийнхөө чинээгээр судалсан. Энэ эм бол зүрхний эм. Монголын эмийн санд нэг ширхэг нь 400 төгрөгөөр зарагддаг.

Шинжилгээний хариуг аваад би их гайхаж байна. Допингийн шинжилгээний хариуг өнөөдөр Бөхийн салбар хорооноос бичгээр авсан. Маш бага хэмжээгээр илэрсэн гэж гарсан. Энэ эм бол допингийн төрөлд багтдаг эм юм байна. Лабораторийн шинжилгээтэй би маргахгүй. Иймээс би хариуцлагаа хүлээнэ. Би нийт бөх сонирхогч монголчуудаасаа уучлалт хүсэж байна.

Шинэ бөхчүүд, залуучууддаа анхааруулж байна. Ууж, идэхдээ анхааралтай байгаарай, барилдахад цөвүүн цаг ирсэн байна.

-Та зүрхний эмгэгтэй гэсэн үг үү?
-Миний зүрх цоо эрүүл. Надад өвчин байхгүй.

-Та В сорьцын шинжилгээ өгөх үү?
-Өгөхгүй.

Улсын аварга Н.Батсуурь допингийн асуудлаар тайлбар өгч байна

Posted by Өнцөг.мн on Sunday, September 13, 2020

Холбоотой мэдээ