Эрээн хот дахь Монгол сургуулийн захирал гэртээ амиа хорложээ

2020-09-14 44

Зургадугаар сарын эхээр Тунляо хотын Өвөрмонгол сургуулиудын сургалтын хэлийг хятад болгон өөрчлөх “Хос хэлний сурган хүмүүжил” хэмээх тушаал ирсэний дагуу Өвөрмонгол даяар хүчтэй эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлсэн билээ.

Учир нь Хятадын Засгийн газраас ӨМӨЗО-ын үндэсний бичгийг хятад хэлээр солих шийдвэр гаргаж бүх ном сурах бичгийг хятад хэлээр хэвлэн тарааж буй.

Үүнийг эсэргүүцсэн Өвөрмонголчууд хүүхдүүдээ сургуулиас нь гаргана хэмээн жагсаал цуглаан хийж, “Монголоороо байгаасай” дууг уйлан дуулж, хүчтэй эсэргүүцэж байгаа билээ. Цагдаа нарт зодуулж байгаа эцэг эхээ харсан Өвөрмонгол сурагч өндрөөс үсэрч амиа хорлосон тохиолдол ч гарсан юм.

Тэгвэл өчигдөр Эрээн хотын Монгол Бага Сургуулийн захирал н.Улаан гуай Хятадын засгийн газрын ӨМӨЗО-нд явуулж буй хэлний бодлогын дагуу төрын байгууллагуудын шахалт дарамтын улмаас гэртээ амиа хорлосон талаар мэдээлэл Өвөрмонгол даяар тархаж эхэлжээ.

Энэхүү асуудлыг дэлхий нийт хэдийн анхаарч эхэлсэн бөгөөд тэмцэл өнөөг хүртэл үргэлжилсээр байна.

Холбоотой мэдээ