“Сошиал од” Осоржамаа дэмжигчдийнхээ өгсөн мөнгөөр машин худалдан авчээ

2020-09-12 445

Удахгүй “Осоржамаа” УСК нь IPTV-үүдээр нээлтээ хийх гэж байгаа Осоржамаа маань өөрийн гэсэн унаатай болжээ. Тэрбээр уг машинаа өөрийн дэмжигчдийнхээ шилжүүлсэн мөнгийг цуглуулж байгаад урьдчилгаанд өгч лизингээр авсан гэнэ.

Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ:

Taa buheniihaa ogson mongo niiluulj tegeed lizengeer mashin avlaa gej odoo saihan taksind yovood bna daaZa ogloonii…

Posted by Осоржамаа on Friday, September 11, 2020

гэжээ. Тэгэхээр та гадуур такси барихдаа “сошиал од”-той таарч түүгээр гэртээ хүргүүлж магадгүй болжээ. Хэрэв тэгвэл та цуг сэлфи зургаа авахуулахаа мартав даа?

“Осоржамаа” киног бүтээх төслийн санаачлагч Б.Эрдэнэбаатар “Өнгөрсөн 12 сараас эхлэн Осоржамаагийн лайвын хандалт их нэмэгдсэн. Үүнийхээ хэрээр түүнийг элдэвээр хэлэх хүн их харагдаж байсан учир очиж уулзаад ямар хүн байдаг юм бол гэж уулзсан. Яг амьдрал дээрээ тэр өөр хүн юм билээ.

Осоржамаа эцэг эхгүй. Хойд эхтэйгээ өссөн юм билээ. Сонгуулийн үед уулзсан болохоор тэр биднийг сонгуулийн хүмүүс байна гээд их дургүй байсан. Гэхдээ эцэст нь кино хийхийг зөвшөөрсөн юм” гэжээ.

Холбоотой мэдээ