Монгол улсад цахим гэмт хэрэг үйлдэх гэж байсан 800 Хятадын шүүх хурал энэ сарын 23-нд болно

2020-09-11 99

Монголд цахим гэмт хэрэг үйлдэх гэж байсан 740 орчим хятад иргэдийг өнгөрөгч оны аравдугаар сарын 30-нд тагнуул, цагдаагийн байгууллагынхан саатуулж, зохион байгуулагчдаас бусад иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан. Монгол Улсад мөнгө угаасан, цахим залилан, луйвар хийсэн нь тогтоогдсон БНХАУ-ын иргэн Лью Тин Хуа нарын 15 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 9-нд өчигдөр болсон. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цагт товлож шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн

хэргийн анхан шатны шүүхийн Тамгын Газар

Холбоотой мэдээ