Вива Сити хороололд бусдад зодуулсан эрэгтэйн цогцос олджээ

2020-09-10 133

Энэ сарын 8-9 шилжих шөнө Вива Сити хорооллын гаднаас зодуурын шархтай, цээж нүцгэн эрэгтэйн цогцос олджээ.

Тодруулбал “ХУД-ийн дөрөвдүгээр хороо Вива Сити хорооллын …… байрны гаднаас ам хамраас нь цус гарсан, бусадад зодуулсан ул мөртэй эрэгтэйн цогцос олдсон байна. Урьдчилсан шалгалтаар талийгаач 31 настай А болох нь тогтоогдсон аж. Эх сурвалжийн хэлж буйгаар талийгаачийг хамт согтуурсан 42 настай Э гэгч нь зодож, амь насыг хөнөөсөн байж болзошгүй байна. Уг хэргийг ХУД дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Холбоотой мэдээ