Адуугаа хураахаар гэрээсээ гарсан малчинг эрэн хайж байна

2020-09-10 122

Энэ сарын 7-нд адуугаа хураахаар гэрээсээ гараад сураггүй болсон  31 настай эрэгтэй А-г эрэн хайж байна.

Тэрбээр тухайн өдрийн 10:00 цагийн орчимд адуугаа “Завхан” голоор гаргаж ирэхээр мотоциклтой яваад эргэж ирээгүй аж. Алга болсон иргэний тухай дуудлага өчигдөр орой 16:05 цагийн орчимд аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 60 км замыг туулан 18:15 цагт очиж, “Цахир тэх” гэдэг газраас “Завхан” голын урсгал дагуу 1 км-т завьтай урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Иймд эрлийн ажиллагааг түр зогсоож, өнөөдөр 07:10 цагаас дахин эхлүүлжээ.

Холбоотой мэдээ