Хамтран амьдрагч эмэгтэйгийнхээ хоолойг боож, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ

2020-09-09 118

Өчигдөр буюу есдүгээр сарын 8-ны өдөр 44 настай эмэгтэй хамтран амьдрагчийнхаа гарт амь насаа алджээ.

Тодруулбал, Төв аймгийн Жаргалант суманд суух 44 настай эмэгтэй Т-ыг түүний хамтран амьдрагч Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай 45 настай эрэгтэй Б гэгч нь хоолойг нь боож амь насыг нь хохироосон байна. Сэжигтэн этгээд нь хэрэг үйлдэх үедээ архи согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн байсан бөгөөд талийгаачтай хамт амьдраад гурван жил гаруй болж байжээ. Тус хэргийг Төв аймаг дахь цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

Холбоотой мэдээ