Монгол улсад 34 жил амьдарсан, Лаос улсын иргэний цогцос олджээ

2020-09-08 86

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 9-дүгээр сарын 2-нд Бүгд Найрамдах Лаос улсын иргэн нас барсан байдалтай олдсон гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах орон сууцны гадна үүргэвч үүрсэн эрэгтэй хүн хэвтэж байна гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад илрүүлсэн байна.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт ажиллаж, амь хохирогч нь Бүгд Найрамдах Лаос улсын 60 настай иргэн болохыг тогтоожээ. Улмаар хэргийн газраас эд мөрийн баримтаар хар өнгийн үүргэвч хураан авч, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна.

Урьдчилсан дүгнэлтээр талийгаач нь зүрхний өвчний улмаас нас барсан байж болзошгүй байгаа аж. Нас барсан Лаос улсын иргэн нь манай улсад 34 жил амьдарчээ.

Холбоотой мэдээ