Хараагүй иргэдийн хийдэг “Мазаалай” 00 цаасыг авж байгаарай!

2020-09-08 75

Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг. Гэхдээ хөдөлмөр хийж өөрийгөө бүтээх үү, гар хумхиад, бэлэнчлэх үү гэдэг хүн хүний хүслээс үүднэ. Харааны бэрхшээлтэй ч хараатай хүмүүсийн энд таарч ажиллаж, амьдрах бүлэг хүмүүс хөгжилд түүчээлэх түмэн боломжийг хамтдаа эрэлхийлж байгааг бид энэ удаад сурвалжиллаа. Энэ бол Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийнхны шинэхэн үйлдвэрлэл болох “Мазаалай” ариун цэврийн цаасны үйлдвэр, түүний шат дамжлага байв. Хоёр давхар шар өнгийн байшинг том том, саглагар модод хучжээ.Эдгээр гоёмсог модыг ч мөн хараагүй иргэд тарьж, ургуулсан юм байх даа хэмээн бодсоор зогстол, нүдний шилтэй, хижээл насны эр таягаараа газар баримжаалан алхаж, хажуугаар зөрөн өнгөрлөө. Хойно нь бяцхан охин мөн л эмээгээ сугадан алхаж, гэрэл цацруулан инээмсэглэн, ам хуурайгүй ярьсаар зөрөв. Тус байшингийн үүдээр орвол, том том дамартай цаасыг хана түшүүлэн тавьсан нь эдний хийдэг “Мазаалай”ариун цэврийн цаасны бэлдэц бололтой.

Сургалт үйлдвэрлэлийн төвийн хаалгаар оруут биднийг өөрийгөө н.Хүрэлцогт хэмээн танилцуулсан эр найрсгаар угтлаа. Тэр тус байгуулгад ажиллаад долоон намрыг үдэж байгаа аж. Техникч мэргэжилтэй, тэр энэ удаад “Мазаалай” ариун цэврийн цаасны үйлдвэрлэлийн шат дамжлага, бэлдэц, ажилчдын үйл ажиллагааны хуваарийн талаар танилцууллаа.“Мазаалай”-г 4-8 ширхгээр нь ууталж,савладаг бөгөөд цаасны чанарын хувьд хүний биед харшил өгөхгүй, эко бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог гэсэн. Цаас нь дөрвөн давхар учраас нэг бүрийнх нь жин 140-145 граммтай.

Холбоотой мэдээ