Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Хэрэгцээгүй дарга нар зайлцгаа

2020-09-08 294

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр эрчим хүчний салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, холбогдох байгууллагуудын ажилтай танилцлаа. Энэ үеэр тэрээр Эрчим хүчний салбарын дарга нарт хандаж “Энэ автобус хэдэн суудалтай вэ?  Хэрэгцээгүй хүмүүс яваад байх юм. Та нарыг хэн яв гэсэн юм. Тэрний оронд энэ сэтгүүлчдэд сандал тавьж өг. Тэр хэрэгцээгүй дарга нарыг битгий авч яв. зайлцгаа.  Явж ажлаа хий. Сайд дарга нар ирэхээр  бөөнөөрөө дагаад гүйгээд байх юм. Хэрэгтэй хүмүүсийг нь суулга за юу” гэлээ.

Мөн тэрээр энэ үеэр “Чөлөөт зах зээл гэж байхгүй гэж би ойлгож байгаа” гэх үгэндээ үгэндээ тайлбар хийлээ. Тэрбээр “Дулаан, цахилгааны үнэ нэмэгдээгүй, гурилын үнэ нэмэгдээгүй байхад яагаад талх, нарийн боовны үнэ нэмэгдээд байна вэ. Үүнийг чөлөөт зах зээл гэх үү. Энд төрийн зохицуулалт байх ёсгүй юу. Бүх юмны үнэ нэмэгдээгүй байхад ядарсан, зүдэрсэн ард иргэдийн нуруун дээр ачаалал өгөөд байна. Энэ дээр анхаарах ёстой. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үүнийг шалгах хэрэгтэй. Энэ бол зохиомол үнийн хөөрөгдөлт. Би үүн дээр төрийн зохицуулалт хэрэгтэй гэж хэлээд байгаа юм.

Уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарт төрийн зохицуулалт зайлшгүй байх шаардлагатай. Энэ чинь стратегийн том том үйлдвэрүүд шүү дээ. Эрчим хүчийг төр зохицуулахгүйгээр яаж цаашаа явах вэ. Бүгдийг нь хувийнханд даатгаад орхиж болохгүй.

Би эхлээд дотоодын хэрэгцээгээ хангая гэж байгаа. Гурил, төмс хүнсний ногоогоор дотоодын эрэлт хэрэгцээгээ хангая. Мах мөн адил. Дотоодын эрэлт хэрэгцээг хангасны дараа илүүдлээ экспортод гаргая. Үүнийг төр засаг зохицуулна. Миний яриад байгаа зохицуулалт энэ. Бүх зүйлийг чөлөөт зах зээл гэдэг байдлаар хаяж болохгүй гэж үзэж байна” гэв.

Холбоотой мэдээ