Монголд ургуулсан хар тамхины ургамлыг экспортолно

2020-09-04 193

Төв Азийн тал нутаг дахь хамгийн том маалинга боловсруулах ферм байгуулах зорилготой “Hemp Mongolia LLC” нь Монголын анхны каннабис ургуулж, боловсруулах зөвшөөрөлтэй компани юм.

Монгол улсын тариалангийн талбайн хямд өртгийг давуу талаа болгон дэлхийд маалинга, каннабисын бүтээгдэхүүн экспортлогч томоохон тоглогч болох боломжтой гэж үзэж байгаа аж.

“Hemp Mongolia LLC” нь логистикийн хувьд хөдөө аж ахуйн томоохон тариалангийн талбайтай ойролцоо үйлдвэрлэлийн байгууламж барихаар зорьсон бөгөөд

Ингэхдээ сүүлийн 50 жил ашиглаагүй, үржил шимт хөрс газрыг тариалангийн талбар болгосон гэнэ.

Ирээдүйн түншлэлийн хувьд манай улсын худалдааны хамгийн том түнш бөгөөд сайн хөршүүд болох ОХУ, БНХАУ, түүнчлэн Сингапур, Өмнөд Солонгос, Япон, Европын Холбоо зэрэгт төвлөрч байгаа аж. Түүнчлэн тус компани

Компанийн Гүйцэтгэх захирал А.Анар “Хөгжингүй орнуудын хууль хориг сулрахын хэрээр Ази тив маалинга, каннабисын салбарт нэвтэрч байна.

Өргөн хүрээний зах зээл болон их хэмжээний эрэлт хэрэгцээтэй холбоотойгоор ирээдүйд Ази тив маалинга болон дагалдах бүтээгдэхүүний үнийг тодорхойлох хүчин болно гэж би итгэж байна” гэжээ.

Эх сурвалж: openaccessgovernment.org

Холбоотой мэдээ