Д.Дорлигжавын 22 тансаг машины цуглуулга

2020-09-03 171

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Тордойн Ганболдыг айлган сүрдүүлж, онц их хэмжээний мөнгийг дүүгийнхээ дансаар дамжуулан авсан гэх асуудлаар шалгаж байсан. Мөн дээрх хэрэгт Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатар, “Голомт” банкны ТУЗ-ын дарга асан Д.Баясгалан нарыг хамт шалгажээ.

Д.Дорлигжав нарын хэргийг наадмын өмнөхөн буюу 2020 оны 7 сарын 10-нд хэрэгсэхгүйд тооцсон прокурорын тогтоол гарчээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасанчланчлан “прокурорын үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй” гэж үзсэн байна.

Иймээс Д.Дорлигжавын захиран зарцуулах эрхийг хязгаарлаж битүүмжилсэн дараах 22 машиныг нь битүүмжлэлтээс гаргах шийдвэрийг НПГ-аас даваа гарагт гаргаад байгаа юм. Д.Дорлигжав нарыг баривчлах үеэр гражинд нь хальт үзэгдсэн тансаг машины цуглуулгатай танилцана уу.

1. ГАЗ-67 маркийн суудлын тээврийн хэрэгсэл. Зургийн эх сурвалж: hum3d.net

2. ГАЗ-69А маркийн суудлын тээврийн хэрэгсэл. Зургийн эх сурвалж: carussr.com

3. ГАЗ-69B маркийн суудлын тээврийн хэрэгсэл. Зургийн эх сурвалж:

4. ГАЗ-М1 маркийн суудлын тээврийн хэрэгсэл. Зургийн эх сурвалж: drive2.ru

5. Toyota Land cruiser FJ40 маркийн суудлын тээврийн хэрэгсэл. Зургийн эх сурвалж: mecum.com

6. ГАЗ ЗИМ-12 маркийн суудлын тээврийн хэрэгсэл. Зургийн эх сурвалж: auto.mail.ru

7. ЗАЗ 968М маркийн суудлын тээврийн хэрэгсэл. Зургийн эх сурвалж: drive2.ru

8. ШКОДА-1202 маркийн суудлын тээврийн хэрэгсэл. Зургийн эх сурвалж: skodaroad.ru

9. BENZ 280S маркийн суудлын тээврийн хэрэгсэл. Зургийн эх сурвалж: classicautomall.com

10. ГАЗ-13 Чайка маркийн суудлын тээврийн хэрэгсэл. Зургийн эх сурвалж: hemmings.com

11. Wartburg 353W маркийн суудлын тээврийн хэрэгсэл. Зургийн эх сурвалж: motor1.com

12. Trabant 601S маркийн суудлын тээврийн хэрэгсэл. Зургийн эх сурвалж: turbosquid.com

13. Шкода 979 маркийн автобус. Зургийн эх сурвалж: webcarstory.com

14. Ford AA маркийн суудлын ачааны хэрэгсэл. Зургийн эх сурвалж: idealclassiccars.net

15. ЛАЗ-695 маркийн автобус. Зургийн эх сурвалж: 1cars.org

16. УРАЛ 4320 маркийн ачааны тээврийн хэрэгсэл. Цэргийн зориулалттай. Зургийн эх сурвалж: tracksplanet.com

17. ЗИЛ-157 маркийн ачааны тээврийн хэрэгсэл. Цэргийн зориулалттай. Зургийн эх сурвалж: pinterest.com

18. ЗИЛ-164 маркийн ачааны тээврийн хэрэгсэл. Зургийн эх сурвалж: favcars.com

19. ЗИС-5 маркийн ачааны тээврийн хэрэгсэл. Зургийн эх сурвалж: 123rf.com

20. ГАЗ-51А маркийн ачааны тээврийн хэрэгсэл. Зургийн эх сурвалж: artstation.com

21. ГАЗ-67А маркийн тээврийн хэрэгсэл. Зургийн эх сурвалж: auto24.ee

22. ZUK А-07 маркийн тусгай тээврийн хэрэгсэл. Зургийн эх сурвалж: flickr.com

Эх сурвалж: ubn.mn

Холбоотой мэдээ