БНХАУ-ын иргэнийг дээрэмдсэн хэрэг гарчээ

2020-09-02 140

Өнгөрөгч амралтын өдөр буюу наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд шилжих шөнө Монгол Улсад түр оршин суух зөвшөөрөлтэй БНХАУ-ын иргэнийг дээрэмдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн зургаадугаар хороонд оршин суух хятад иргэний гэрт орж, бэлэн мөнгө, гар утсыг нь дээрэмджээ. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, уг хэргийг Монгол Улсын иргэн, 34 настай эрэгтэй С, 47 настай Б нар үйлдсэн болохыг тогтооноод байна.

Холбоотой мэдээ