Цагаандаваанд гарсан ослын улмаас ГССҮТ-д эмчлүүлж байсан эмэгтэй нас баржээ

2020-08-18 126

Өнгөрсөн долдугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэр Цагаан даваан дээр шатахуун ачсан том машин онхолдож, гурван автомашин, нэг мотоцикл галд дэлбэрсэн аймшигт осол болж, хоёр гэр бүлийн нийт 12 хүн түлэгдсэн хэрэг гарсан билээ.

Нэг гэр бүлийн долоон хүн түлэгдснээс гурван хүүхэд, ээж нь нөхөр нь түлэнхийн шархаа даалгүй амиа алдсан. Галаас Цэнгэл гэх эмэгтэй таван сартай хүүгийнхээ хамт амьд үлдсэн бөгөөд тэрбээр Солонгос улсад эмчилгээ хийлгэж байна.

Харин нөгөө нэг машинд нь зорчиж явсан таван хүний хоёр нь газар дээрээ түлэгдэж амиа алдаж, гурав нь эмнэлгийн тусламж авч ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан. Гэвч өчигдөр нэг эмэгтэй нь түлэнхийн шархаа даалгүй нас барсан харамсалтай зүйл болжээ. Одоогоор хоёр нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа ч биеийн байдал нь сайнгүй байна.

Холбоотой мэдээ