ЖДҮХС-ААС ЗЭЭЛ АВСАН Ч ХАРИУЦЛАГААС МУЛТАРСАН Ж.ЭНХБАЯР ЕРӨНХИЙ САЙДЫН АХЛАХ ЗӨВЛӨХ БОЛЖЭЭ

2020-08-18 99

ЖДҮХС-аас зээл авсан гишүүдээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй, хариуцлага хүлээлгэнэ хэмээн зарлаж байсан МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлсэн үгээ мартаад удлаа. Тэр харин ч эсрэгээр нь “ЖДҮ-чид”-ээ хамгаалж, “сонгууль өнжөөсөн” дүр эсгээд, үүнийхээ хариу тохироонд албан тушаалаар шагнаж байна. Өмнө нь, ЖДҮХС-аас хоёр жил дараалж, хоёр компаниараа дамжуулан, хоёр тэрбум төгрөгийн зээл авсан Я.Содбаатарыг Шадар сайдаар томилж байсан. Тэгвэл энэ удаад ЖДҮХС-аас зээл авсан Ж.Энхбаярыг ахлах зөвлөхөөрөө томилжээ.Өөрөөр хэлбэл, өөрийн хамараал бүхий “Газар буудай” компанидаа 2017 онд ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн зээл авч, олны шүүмжлэлд өртөөд байсан Ж.Энхбаяр У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ирэх дөрвөн жилд ажиллахаар болж байна.

ЖДҮХС-аас улстөрчид зээл авсан асуудал бол гэмт хэрэг. Эхнээсээ ч зарим нь ял авч, шийтгэлээ хүлээж эхэлсэн. Харамсалтай нь, заримынх нь толгойг МАН-ын дарга У.Хүрэлсүх “илж”,өнөө л ярьдаг “шударга ёс” гэгчээ мартсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөж байна. Уг нь, Монгол Улсад хууль гэж байдаг бол УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр бусдынхаа адил хуулийн хариуцлага хүлээх учиртай.

Холбоотой мэдээ