Монгол жүжигчин Б.Ганцэцэг алдарт Weeknd-н дууны клипэнд тогложээ

2020-08-18 131

Холливудын алдарт Ex Machina, Ben Hur, болон удахгүй нээлтээ хийх гэж буй “Waiting for the Barbarians” гэх мэт кинонуудын гол дүрд тоглосон монгол жүжигчин Б.Ганцэцэг Канадын алдартай дуучин The Weeknd-н “Blinding Lights” дууны клипэнд өнгөрсөн нэгдүгээр сард тоглосон билээ.

Тус бүтээл нь The Weeknd-н “After Hours” гэх цомогт нь багтсан бөгөөд Billboard Hot 100 болон Канад улсын чартуудыг дөрвөн долоо хоногийн турш тэргүүлсэн юм.

Мөн Герман улсад арван долоо хоног, Их Британид найман долоо хоног, Австрали улсад арван нэгэн долоо хоног чартуудыг тэргүүлсэн анхны томоохон сингл уран бүтээл болжээ. Ингэснээр түүний бүтээл нь дэлхий даяар хамгийн их амжилтанд хүрсэн сингл бүтээл болсон юм. Тус дуугаа алдартай продюсер Макс Мартин, Оскар Холтер нартай хамтран бүтээжээ.

Холбоотой мэдээ