ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БЭЛЭГНИЙ ХОНИЙГ ЕСДҮГЭЭР САРААС БНХАУ РУУ ГАРГАЖ ЭХЭЛНЭ

2020-08-04 90

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлах үеэрээ Коронавирусын цар тахалтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс тус улсад 30 мянган хонь хандивлахаар болсон. Гэхдээ одоогоор Хятадын талд хонийг нь хүлээлгэн өгөөгүй байна. 30 мянган хонийг бүрдүүлэхийн тулд улс даяар давалгаа өрнүүлж, аймаг бүр 1000,1000-аар хонь бэлэглэхээ мэдэгдсэн.  Тэгвэл хандивын хонийг ирэх есдүгээр сараас Хятадын талд өгч эхэлнэ гэдгийг өнөөдөр /2020.07.31/ Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Албаны эх сурвалж “Хөл хорио дууссаны дараа, мөн мал тарга тэвээргээ авсны дараа хонио өгье гэж ярьж байна.Энэ асуудлыг  өнгөрсөн долоо хоногт ХХААХҮ-ийн сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Тодорхой хуваарийн дагуу тодорхой хуваарийн дагуу амьдаар нь гаргана” гэлээ.

Өрөг.mn

ШУУД: ГАДААДААС ИРГЭДЭЭ ТАТАН АВАХ АСУУДЛААР ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНААС МЭДЭЭЛЖ БАЙНА

Posted by Өрөг.mn on Thursday, July 30, 2020

Холбоотой мэдээ