Ө.Энхтүвшингийн шунал дарагдсангүй гэж үү

2020-07-30 36

Шадар сайд асан Ө.Энхтүвшин Франц улсад суух Элчин сайд болохоор зүтгэж яваа талаар чих дэлсэх болов. Уг нь МАН-ын дарга У.Хүрэлсүх улстөрд удсан ч улсынхаа хөгжилд гавьяа байгуулаагүй намынхаа хөгшчүүлийг “тэтгэвэрт нь гаргаж буй” мэт шинэ хүмүүсээр багаа бүрдүүлсэн. Гэвч энэ нь зөвхөн өнгөлөн далдлалт байсан бололтой.

Тиймээс ч УИХ-ын сонгуулиас хойш намын өвгөчүүлийнхээ захиасыг биелүүлж, өдгөө бүр өөрсдийг нь томилгоондоо оролцуулж эхэлж буй аж. Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоог дэд сайд болгосоор атал одоо өөрөө Элчин сайд болох юм гэнэ. Уг нь Монголын төр энэ эцэг, хүү хоёрт өргүй л баймаар. Өртэй байлаа гэхэд МАН л өртэй байх болов уу. Гэтэл албан тушаалын шунал нь дарагддаггүй нэг хүн бул хар чулуу шиг зүтгэсээр байх боллоо шүү.

Эх сурвалж: erennews.mn

Холбоотой мэдээ

Ө.Энхтүвшингийн шунал дарагдсангүй гэж үү

Шадар сайд асан Ө.Энхтүвшин Франц улсад суух Элчин сайд болохоор зүтгэж яваа талаар чих дэлсэх болов

2020-07-30

Ч.Сайханбилэг: Би Х.Баттулгыг буусан өдөр очно

Дубайн гэрээ гэж нэрлэж заншсан “Оюу толгойн хөрөнгө оруулалтын хоёр дахь шатны төлөвлөгөө”-г ба

2020-07-30

C.Баярцогт Оюутолгойн хөрөнгө оруулагч компаний хувьцаанаас 1,8 тэрбумын ашиг олжээ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 17-нд Сангийн сайд асан

2020-07-29