Ч.Сайханбилэг: Би Х.Баттулгыг буусан өдөр очно

2020-07-30 58

Дубайн гэрээ гэж нэрлэж заншсан “Оюу толгойн хөрөнгө оруулалтын хоёр дахь шатны төлөвлөгөө”-г батлалцсан гэх үндэслэлээр Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын хүмүүс анхан шатны шүүхээс 1,6-4  жилийн хорих ял оноосон.

Харин тухайн үед Ерөнхий сайдын албан тушаалд хашиж, эдгээр залууст үүрэг өгсөн Ч.Сайханбилэг эх орондоо байхгүй, мөн түүнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа энэ цагт, түүний удирдлага дор ажилласан залууст ял оноосонд зарим иргэд нэлээдгүй шүүмжлэлтэй хандаж буй.

Учир нь тэд Ч.Сайханбилэгийг олж ирэхийг, түүний өмнөөс залуусыг яллахыг эсэргүүцэж байгаа юм.

Тэгвэл Ч.Сайханбилэг Өдрийн сонины өнөөдрийн дугаарт АНУ-аас ярилцлага өгсөн байна. Түүнээс, “Таныг Монголд шүүх хуралд оролцуулахгүйгээр Дубайн гэрээний асуудлыг шийдэх боломжгүй. Та ирэхгүй байгаа нь хамтран зүтгэгчид чинь халтай болж байгаа мэтээр тайлбарлах юм” гэсэн сэтгүүлчийн асуултад,  тэрээр “Дээрх хүмүүсийн өмгөөлөгчид ганцхан зүйл яриагүй л дээ. Нэлээд хууль зөрчигдсөн, хууль буруу хэрэглэсэн, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд алдаа гарсан, хараат бус шүүх байж чадаагүй, улс төрийн хэлмэгдүүлэлт явагдсан гээд олон зүйлийг ярьж байгаа. Намайг оролцуулахгүйгээр шийдэх боломжгүй байсан бол буцаагаад дахин шалгуулахгүй харин яагаад шоронд цөлж байгаа юм” гэжээ.

Мөн түүнээс “Хэзээ Монголдоо ирэх бодолтой байна?” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр “Би Баттулгыг буусан өдөр очно” гэж хариулжээ.

Холбоотой мэдээ

Ө.Энхтүвшингийн шунал дарагдсангүй гэж үү

Шадар сайд асан Ө.Энхтүвшин Франц улсад суух Элчин сайд болохоор зүтгэж яваа талаар чих дэлсэх болов

2020-07-30

Ч.Сайханбилэг: Би Х.Баттулгыг буусан өдөр очно

Дубайн гэрээ гэж нэрлэж заншсан “Оюу толгойн хөрөнгө оруулалтын хоёр дахь шатны төлөвлөгөө”-г ба

2020-07-30

C.Баярцогт Оюутолгойн хөрөнгө оруулагч компаний хувьцаанаас 1,8 тэрбумын ашиг олжээ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 17-нд Сангийн сайд асан

2020-07-29