Эх орондоо ирэхийн тулд 25 хоног машинд дайгдсан оюутанд эх орон нь “хаалгаа тайлж өгсөнгүй”

2020-07-29 143

Чех улсад суралцдаг оюутан Н олон орон дамжин, өчигдөр 08 цагт Алтанбулаг хилийн боомт дээр иржээ.

Тэрбээр ОХУ-ын хилээр нэвтэрсэн боловч Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй, буц хэмээн шаардсан байна.

Түүний хувьд 25 хоног машинд дайгдан явжээ. Гэвч “тээврийн жолоочийг оруулж болно. Чи бол зорчигч. УОК-оос, Чехээс зөвшөөрөл аваагүй бол оруулахгүй” гэжээ.

Уг нь тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайд түүнд “Зөвшөөрөл авах шаардлагагүй. Бичиг баримтаа үзүүлээд л хилээр нэвтэрнэ” гэсэн аж.

Холбоотой мэдээ