“ХҮННҮ ЭЙР”: Өөрсдийн зардлаар тусгай үүргийн нислэг үйлдэх хүсэлт удаа дараа тавихад УОК зөвшөөрөөгүй

2020-07-21 60

Монгол Улсын хувьд МИАТ компанийн онгоцоор хэд хэдэн удаа тусгай үүргийн онгоц хөөргөж, гадаадад суугаа нэн шаардлагатай иргэдээ эх оронд нь авчирсаар буй. Гэсэн ч халдвар тархалт өндөртэй бүс нутгуудад гацсан монголчууд нутагтаа ирэх хүсэлтэй, маш хүнд нөхцөлд өдөр хоногийг өнгөрүүлж буйгаа цахим ертөнцөөр дамжуулан илэрхийлсээр байгаа юм.

“Hunnu Air” компани өөрсдийн зардлаар тусгай үүргийн онгоц хөөргөж, гадаадад гацсан иргэдээ авчрах хүсэлтийг УОК-д тавьсан гэх мэдээлэл сошиал сүлжээнд түгсэн. Бид энэ асуудлаар тус компанийн хэвлэл, мэдээлэл хариуцсан ажилтантай холбогдож тодруулахад :  “Хамгийн сүүлд Унгар улсад сурдаг монгол оюутнуудын холбооноос манай компанид хүсэлт тавьсны дагуу УОК-т албан бичиг хүргүүлсэн. Хэрэв зөвшөөрөл олговол өөрсдийн онгоцоор, өөрсдийн зардлаар тус нислэгийг үйлдэхэд бэлэн байгаагаагаа илэрхийлсэн. Одоогоор хариу ирээгүй байна. Үүний өмнө ч хэд хэдэн удаа адил хүсэлт тавьж байсан. Өөрөөр хэлбэл “Ийм оронд суугаа монголчуудаас бидэнд хүсэлт тавилаа. Хэрэв зөвшөөрөл өгвөл бид энэ нислэгийг үйлдэж болно” гэсэн утгатай хүсэлт гэсэн үг.Харин онцлоход, бидэнд БХЯ хүсэлт тавьж, УОК зөвшөөрөл олгосны дагуу Афганистанаас энхийг сахиулагч монгол иргэдээ хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр татаж авчирсан байгаа.Унгарын өмнө Тайван дахь монголчууд бидэнд хүсэлт тавьсан, бид үүний дагуу УОК-т албан бичиг хүргүүлсэн. Унгар, Тайванд холбогдох албан бичгийн хариу ирээгүй байна. Харин өмнөх албан бичгүүдэд зөвхөн МИАТ компанийн онгоцыг хөөргөнө, боломжгүй гэсэн утгатай хариуг өгч байсан” гэлээ.

Холбоотой мэдээ

Эх орондоо ирэхийн тулд 25 хоног машинд дайгдсан оюутанд эх орон нь “хаалгаа тайлж өгсөнгүй”

Чех улсад суралцдаг оюутан Н олон орон дамжин, өчигдөр 08 цагт Алтанбулаг хилийн боомт дээр ир

2020-07-29

Сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 01-нд эхлүүлж, Их дээд сургуулийн хичээлийг 9-р сарын 14-нөөс эхлүүлэхээр боллоо

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар,

2020-07-28

“ХҮННҮ ЭЙР”: Өөрсдийн зардлаар тусгай үүргийн нислэг үйлдэх хүсэлт удаа дараа тавихад УОК зөвшөөрөөгүй

Монгол Улсын хувьд МИАТ компанийн онгоцоор хэд хэдэн удаа тусгай үүргийн онгоц хөөргөж, гадаадад суу

2020-07-21