Казах цагдаа хүүхэд хүчирхийлэгчийг барихын тулд 13 давхраас үсэрчээ

2020-07-20 87

Казахстанд эрэлхэг цагдаа өсвөр насны охин хүчирхийлсэн этгээдийг хөөж яваад 13 давхрын цонхоор үсэрчээ. Цагдаа хэрэгтэнг баривчилж чадсан байна.

Тодруулбал, цагдаагийн ахлах Бакитжан Бакиров Алматид айл ухан их хэмжээний мөнгө хулгайлж, 15 настай охиныг хүчирхийлсэн хэрэгтэнг баривчлах ажиллагаанд оролцжээ. Тэрбээр сэжигтний түрээслэн суудаг байранд сантехникчийн дүрд хувиран нэвтэрсэн байна. Сэжигтний суудаг өрөө 13 давхарт байдаг бөгөөд сэжигтэн Бакировыг анзаармагцаа цонхоор үсэрчээ.

13 давхар гэдэг бол дунджаар 30 метр өндөрт байдаг хэдий ч Бакиров ямар ч эргэлзээгүйгээр сэжигтний араас ухасхийн үсэрсэн байна. Тэрбээр дараа нь “Би ердөө нэг зүйлийг бодож байлаа. Би юу ч болж байсан түүнийг шийтгэлээ амсах ёстой л гэж бодож байлаа. Надад өөр юу ч бодогдохгүй байсан. Би ердөө ч айгаагүй. Гэхдээ одоо яаж тэр өндрөөс үсэрч чадсанаа өөрөө ч сайн ойлгохгүй байна” хэмээн ярьжээ.

Энэ үйлдэл Бакировын хувьд эмгэнэлтэйгээр дуусч болох байсан ч аз таарч тэрбээр 11 давхрын тагтан дээр буужээ. Бакиров тэнд тагт байсныг ч мэдээгүй аж. Харин зугтсан сэжигтэн барилгын бүтцийг мэдэж байсан бөгөөд тагтаар дамжин зугтаахаар төлөвлөсөн байж. Гэвч тэр зугтаж чадалгүй Бакировт баригджээ. Бакиров сэжигтнийг хөдөлгөөнгүй болгож, нэмэлт хүч ирэхийг хүлээсэн байна. Учир нь тагтан дээр унах үед түүний хөл ноцтой бэртсэн аж.

Тэрбээр бүх зүйл болж өнгөрсний дараа л айдсаа мэдэрсэн гэдгээ дурссан юм. Сэжигтэн зугтах биш, шийтгэлээс зайлсхийхийн тулд амиа хороох гэж үсэрсэн ч байж болох. Бакиров өөрөө зургаан хүүхдийн аав болохоор хүүхэд хүчирхийлэгчийг барих нь түүний хувьд заавал хийх ёстой ажил хэмээн үзсэн гэнэ.

Бакиров бэртсэн хөлөндөө гурван ч удаа хагалгаа хийлгэсэн бөгөөд удахгүй дахиад гэмт хэрэгтнүүдийг хөөж чадахаар болно хэмээн өөдрөг байгаа гэнэ. Түүнийг эр зоригийн медалаар шагнасан аж.

Эх сурвалж: RT.COM

Холбоотой мэдээ

Эх орондоо ирэхийн тулд 25 хоног машинд дайгдсан оюутанд эх орон нь “хаалгаа тайлж өгсөнгүй”

Чех улсад суралцдаг оюутан Н олон орон дамжин, өчигдөр 08 цагт Алтанбулаг хилийн боомт дээр ир

2020-07-29

Сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 01-нд эхлүүлж, Их дээд сургуулийн хичээлийг 9-р сарын 14-нөөс эхлүүлэхээр боллоо

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар,

2020-07-28

“ХҮННҮ ЭЙР”: Өөрсдийн зардлаар тусгай үүргийн нислэг үйлдэх хүсэлт удаа дараа тавихад УОК зөвшөөрөөгүй

Монгол Улсын хувьд МИАТ компанийн онгоцоор хэд хэдэн удаа тусгай үүргийн онгоц хөөргөж, гадаадад суу

2020-07-21