Ланд круйзер машинтайгаа урссан таван иргэн живж амиа алдсан байсныг олжээ

2020-07-20 180

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн нутаг, Бэлтэсийн ам дахь Бөштигийн рашаанаас сумын төв рүү автомашинаар зорчиж явсан иргэд өнгөрсөн лхагва гарагт Бэлтэсийн голын усанд урсаж сураггүй алга болоод байсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

 Тэгвэл живсэн “Ланд круйзер-80” маркийн автомашинд 4-49 насны зургаан хүн сууж явсан бөгөөд автомашин урсах явцад 26 настай, хөл хүндтэй бүсгүй зориг гарган бууж, явганаар гол гатлан нөгөө эрэгт нь гарсан гэнэ. Улмаар Хатгал тосгоны Онцгой байдлын хэлтэст дуудлага өгсөн байдаг.

Үүний дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын болон Цагдаагийн газрын алба хаагчид, ЗДТГ-ын ажилтнууд долдугаар сарын 17-нд ослын газарт очжээ. Ингээд тухайн өдрийнхөө 09.40 цагт дөрвөн настай Т-ын цогцсыг автомашины тээшнээс гарган авчээ.

Мөн ослын цэгээс 6-13 км-ийн зайтай газраас 49-тэй Б, 48-тай С, 20-той Б, 10 настай Б-гийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Холбоотой мэдээ