АЯЛАЖ БАЙСАН ХҮМҮҮС ХОЁР ХҮҮХДЭЭ ХЭЭР ГАЗАР МАРТААД ЯВЖЭЭ

2020-07-20 59

Өнгөрөгч амралтын өдөр буюу долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгаас хот руу буцаж явсан хүмүүс асран хамгаалагчгүй хоёр хүүхэд хээр төөрсөн байхад нь таарчээ. Тодруулбал,

Шөнийн 23-24 цагийн үед Булганы Бүрэгхангай сумын нутгаас хүүхдүүдийг олсон бөгөөд айж, түгшсэн байдалтай байсан аж.

Улмаар хүүхдүүдийг машиндаа суулгаад явах замд хэсэг хүмүүс хүрээлэн буусантай тааралдахад хүүхдүүдийн гэр бүлийн хүмүүс байжээ. Тэд өмнөх буудлаасаа хөдлөхдөө хоёр хүүхдээ орхиод явснаа мэдээгүй бөгөөд тухайн хүмүүс, хүүхдүүдийг хүргэж ирэхэд л сая хээр орхиод явснаа мэдсэн нь энэ аж. Тухайн хүмүүс гэр бүлээрээ, хамаатан саднаараа таван машинтай явсан бөгөөд нэг, нэгэндээ найдсанаас ийм явдал болсон гэв.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Иймд эцэг эхчүүд хөдөө хээр аяллаар явахдаа бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байх, хамт явсан гишүүн тус бүрийг бүртгэсний дараа хөдлөхийг сэрэмжлүүлж байна.

Холбоотой мэдээ

Эх орондоо ирэхийн тулд 25 хоног машинд дайгдсан оюутанд эх орон нь “хаалгаа тайлж өгсөнгүй”

Чех улсад суралцдаг оюутан Н олон орон дамжин, өчигдөр 08 цагт Алтанбулаг хилийн боомт дээр ир

2020-07-29

Сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 01-нд эхлүүлж, Их дээд сургуулийн хичээлийг 9-р сарын 14-нөөс эхлүүлэхээр боллоо

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар,

2020-07-28

“ХҮННҮ ЭЙР”: Өөрсдийн зардлаар тусгай үүргийн нислэг үйлдэх хүсэлт удаа дараа тавихад УОК зөвшөөрөөгүй

Монгол Улсын хувьд МИАТ компанийн онгоцоор хэд хэдэн удаа тусгай үүргийн онгоц хөөргөж, гадаадад суу

2020-07-21