Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо БХБ-ын дэд сайд боллоо

2020-07-17 204

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 13 яамны дэд сайд нарыг томилсон бөгөөд Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоог Барилга хот байгуулалтын дэд сайдаар томилсон байна.

Э.Золбоо 2017 онд Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон.

Тэрбээр 2006 онд АНУ-ын Индианагийн их сургуульд улс төр судлаачаар суралцаж төгссөн бөгөөд Боловсролын зээлийн сангаар гадаадад суралцаж төгссөн нь эргүүлэн төлөөгүй гэсэн мэдээлэл гарч байв.

Мөн өнгөрсөн гуравдугаар сарын 15-16-нд Берлин-Москва-Улаанбаатар тусгай үүргийн онгоцоор Монголд ирсэн гэх дуулиан ч дэгдэж байв.

Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдсон Э.Золбоо 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. Улс төр судлаач мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр.

Боловсрол:

  • 2000 онд Улаанбаатар хотын 1 дүгээр дунд сургууль,
  • 2007 онд  АНУ-ын Индианнагийн их сургууль,
  • 2020 онд АНУ-ын Лос Анжелес хотын Пеппердинийн Их Сургууль

Ажилласан байдал:

  • 2007-2008 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт мэргэжилтэн,
  • 2008-2010 онд Блүүмингтон ХХК-ийн гүйцэтгэх захирал,
  • 2008-2012 онд ХУД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч,
  • 2012-2015 онд Блүүмингтон ХХК-ийн гүйцэтгэх захирал,
  • 2014-2016 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
  • 2015-2018 он хүртэл НАМЗХолбооны Дэд ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2018 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна.

Холбоотой мэдээ