Малайзад хүний наймааны золиос болсон монгол охид эсэн мэнд олджээ

2020-07-05 98

Малайз улсад хүний наймаа, хүчин зэрэг онц аюултай гэмт хэргийн золиос болж байсан монгол охидын нөхцөл байдлын талаар Засгийн газрын мэдээ сонин мэдээлж байсан.

Тус улсын хамгаалах байранд 11 монгол хүн байгаагаас Малайзын цагдаад хүчирхийлүүлсэн гэх хоёр эмэгтэй болон хүний наймаанд өртсөн байж болзошгүй зургаан эмэгтэй байсан юм. Мөн манай улсын иргэн хоёр монгол эмэгтэй ор сураггүй алга болж, ар гэрийнхэн нь олон сарын турш хайж байв.

Тэгвэл ор сураггүй алга болсон дээрх хоёр эмэгтэйг эсэн мэнд олсон бөгөөд бусдад барьцаалагдаж, дарамтлуулж байсан нь тодорхой болжээ. Одоогоор нэгнийх нь биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд тус улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Удаан хугацаанд барьцаалагдаж байсан хоёр эмэгтэйн нэг нь тус улсад нуугдаж, аюулгүй байдлаа хангахын тулд хүнд нөхцөлд амьдарч байсан бөгөөд удаа дараа хүсэлт илгээж, чартер нислэгт багтсан боловч консулын ажилтан хохирогчийн ар гэрийнхэнд “Тусгай нислэгийн зардлыг яамнаас төлнө” хэмээн ташаа мэдээлэл өгч онгоцноос нь хоцроосон аж.

Харин хамгаалах байранд байсан 11 монгол иргэний гурав нь чартер нислэгт багтан эх орондоо ирсэн бөгөөд тэд хүний наймааны золиос болж байжээ. Тэднийг Монгол дахь ТББ болон Малайзын өргөмжит консулын тусламжтай хамгаалах байранд хүргэж байв. Одоогоор Малайз улсын цагдаад хүчирхийлүүлсэн хоёр монгол эмэгтэй хамгаалах байранд амьдарч буй бөгөөд ирэх сарын 8-нд болох шүүх хурлаа хүлээж буй.

Холбоотой мэдээ

Эх орондоо ирэхийн тулд 25 хоног машинд дайгдсан оюутанд эх орон нь “хаалгаа тайлж өгсөнгүй”

Чех улсад суралцдаг оюутан Н олон орон дамжин, өчигдөр 08 цагт Алтанбулаг хилийн боомт дээр ир

2020-07-29

Сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 01-нд эхлүүлж, Их дээд сургуулийн хичээлийг 9-р сарын 14-нөөс эхлүүлэхээр боллоо

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар,

2020-07-28

“ХҮННҮ ЭЙР”: Өөрсдийн зардлаар тусгай үүргийн нислэг үйлдэх хүсэлт удаа дараа тавихад УОК зөвшөөрөөгүй

Монгол Улсын хувьд МИАТ компанийн онгоцоор хэд хэдэн удаа тусгай үүргийн онгоц хөөргөж, гадаадад суу

2020-07-21