У.Хүрэлсүх: Авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлсэн шийдвэрийг иргэдийн саналд тулгуурлан өөрчилөх ёстой

2019-12-11 225

Нийслэлийн автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлж байгаатай холбогдуулан Засгийн газар ямар байр суурьтай байгаа талаар Засгийн газрын ХМА-ны дарга Ц.Ганзоригоос тодрууллаа.

Тэрбээр, “Өнөөдөр өглөө Ерөнхий сайд хотын даргыг дуудаж уулзсан. Ерөнхий сайд энэ асуудлыг эргэж харж, НИТХ-ын хуралд дахин оруулахыг үүрэг болгосон. 500 гаруй мянган автомашин, үүний цаана нэг сая 500 мянган иргэний ажил амьдралтай холбогдсон асуудал учраас олон нийтийн санаа бодлыг сонсч байж шийдвэрлэх ёстой гэж үзсэн. Тиймээс НИТХ-ыг дахин хуралдуулж энэ асуудлыг эргэж харах үүрэг чиглэлийг хотын даргад өгсөн. Дашрамд дурьдахад, он гараад давхар автобус оруулж ирэх гэж байна. Хотын аялал хийх, нийтийн тээвэрт явуулах гээд сонголттой.

Холбоотой мэдээ