Урсгал сөрж, цагдаагийн алба хаагчийн биед халдсан жолоочийг 2.9 сая төгрөгөөр торгожээ

2020-07-02 90

Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин урсгал сөрж яваад цагдаагийн алба хаагчийн биед халдсан жолооч эмэгтэйг шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Уг хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр гарч, жолоочид 2.9 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

Эргэн сануулахад, тавдугаар сарын 1-ний өдөр 07:50 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутагт Nissan Note маркийн автомашины жолооч А нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, урсгал сөрөх явах үед нь Цагдаагийн алба хаагч зогсоон шалгасан.

Энэ үед тухайн иргэн Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, улмаас биед нь халдаж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр тараад байсан юм.

Хэргийн талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Н.Шинэбаатар “Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцсон.

Тодруулбал, тухайн иргэнд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэргийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч А-д 2,900 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль буюу 2.9 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна.

Иймд хөдөлгөөнд оролцогчид замын хөдөлгөөний дүрмээ чанд сахин, цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна” гэв.

ВИДЕО:

#Албан үүргээ гүйцэтгэж байсан #цагдаагийн алба хаагчийн биед #халдсан жолоочид #шүүхээс 2,900,000 ₮ -өөр торгох #ял оногдуулав.

Posted by Тээврийн Цагдаагийн Алба on Wednesday, July 1, 2020

Холбоотой мэдээ

Эх орондоо ирэхийн тулд 25 хоног машинд дайгдсан оюутанд эх орон нь “хаалгаа тайлж өгсөнгүй”

Чех улсад суралцдаг оюутан Н олон орон дамжин, өчигдөр 08 цагт Алтанбулаг хилийн боомт дээр ир

2020-07-29

Сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 01-нд эхлүүлж, Их дээд сургуулийн хичээлийг 9-р сарын 14-нөөс эхлүүлэхээр боллоо

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар,

2020-07-28

“ХҮННҮ ЭЙР”: Өөрсдийн зардлаар тусгай үүргийн нислэг үйлдэх хүсэлт удаа дараа тавихад УОК зөвшөөрөөгүй

Монгол Улсын хувьд МИАТ компанийн онгоцоор хэд хэдэн удаа тусгай үүргийн онгоц хөөргөж, гадаадад суу

2020-07-21