Ховдод тарваган тахал туссан иргэн 450 гаруй хүнтэй хавьтжээ

2020-06-30 273

-Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь эерэг гарчээ-

Өнөөдөр /2020.6.29/ Ховд аймгийн төвд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ. Цэцэг сумаас ирсэн тухайн иргэн 27 настай. Биеийнх нь байдал маш хүнд, эмчлүүлж буйг албаныхан хэлэв. Тухайн иргэний нэгдүгээр хавьтал 50 гаруй, хоёрдугаар хавьтал 400 гаруй иргэн гэнэ. Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь эерэг гарчээ.

Энэ талаар Амгаланбаяр дарга “Тарваганы эрхтэнийг түүхийгээр нь эдсэнээс болж тарваган тахал тусдаг. Тухайн иргэн найзуудтайгаа, гэр бүлийнхэнтэйгээ хамт тарваган тахлыг голомт газраас 11-үүлээ гурван тарвага агнан, хүнсэндээ хэрэглэсэн байна. Энэ үйл явдал 22-нд болж, 26-нд эмнэлэгт хандсан. Түргэвчилсэн тестээр хариу нь эерэг гарсан. Дүүгийнх нь бие халуурч байгаа. Ховд аймагт хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна. Цаашид бүхэлд нь хөл хорио тогтоож магадгүй” гэв.

Холбоотой мэдээ