НААДАМ: Хурдан морины хүүхдийг амны хаалттай уралдуулна

2020-06-29 31

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Үндэсний их баяр наадмын үеэр хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун “Манай байгууллага Баяр наадмыг зохион байгуулах түр журмыг баримтлан ажиллана. 2018 оноос уралдаанч хүүхдийг хурууны хээгээр нь бүртгэж эхэлсэн. Хүүхэд, гэр бүлийн мэдээллийн санд нийт 2019 онд давхардсан тоогоор 14.485 уралдаанч хүүхэд бүртгэгдсэн. Энэ жил улсын наадамд хурдан морины хүүхдийг амны хаалттай уралдуулна. Хурдан морины хүүхдйг энэ сарын 29-нөөс ирэх сарын 9 хүртэл улс даяар бүртгэнэ” гэлээ.

Хурдан морины уралдаанч хүүхдийг бүртгэхэд тавигдах шаардлага: 

  • Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт
  • Хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай хийсэн аюулгүй байдлын гэрээ
  • Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр
  • Уралдаанч хүүхдийн карт / өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/
  • Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар
  • Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл

Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хувьд:

  • Суурь хураамж нь 100,000 төгрөг
  • Нөхөн олговрын хэмжээ нь 20 сая /аймаг, сум, дүүргийн тээвэрлэлтийн зардал багтсан/ төгрөг байна.

Дан ганц хурдан морины уралдааны үеэр даатгал үйлчлэх бус жилийн хугацаанд хүүхэд бусад байдлаар бэртэж гэмтсэн тохиолдолд даатгалын үйлчилгээ хэрэгжинэ.

Холбоотой мэдээ

Малайзад хүний наймааны золиос болсон монгол охид эсэн мэнд олджээ

Малайз улсад хүний наймаа, хүчин зэрэг онц аюултай гэмт хэргийн золиос болж байсан монгол охидын нөх

2020-07-05

Бэлчээрт мал хариулж явсан 9 настай охиныг 33 настай эрэгтэй хүчирхийлжээ

уржигдар буюу долдугаар сарын 2-ны өдөр Булган аймгийн нэгэн сумын нутаг дэвсгэрт хонины бэлчээрт ма

2020-07-05

Урсгал сөрж, цагдаагийн алба хаагчийн биед халдсан жолоочийг 2.9 сая төгрөгөөр торгожээ

Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин урсгал сөрж яваад цагдаагийн алба хаагчийн биед халдсан жолооч эмэг

2020-07-02