Мах, хүнсний ногооноос коронавирус илэрчээ

2020-06-22 162

БНХАУ-ын Бээжин хотод болон зарим мужид халдвар дахин дэгдсэн талаар ЭМЯ-наас мэдээлсэн билээ.

Өнөөдрийн хэвлэлийн хурлаар ЭМЯ-ны тандалт, шуурхай удирлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Дэлхийн бусад орнуудад хүнсний захаас коронавирусийн халдвар голомтлон гарч байгаа талаар мэдээллээ.

Бээжингийн Шинфади захаас гарсан 200 төрлийн шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Энэ нь махнаас гадна хүнсний ногоо, жимснээс халдвар илэрсэн байна” гэлээ.

Иймээс импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнээс аль болохоор татгалзаж, хэрэглэхгүй худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ