Өнөөдрөөс эхлэн 3 хоног согтууруулах ундаа худалдахыг хориглолоо

2020-06-22 25

Сонгуулийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслэн өнөөдөр маргааш, нөгөөдөр буюу нийт гурван өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.

Сонгуулийн тухай хуулиар санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглосон байдаг.

Энэ дагуу дээрх захирамжийг гаргаж, тухайн өдрүүдэд архи, согтууруулах ундаагаар үйлчилж, худалдан борлуулахыг хориглох бөгөөд үүнд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана гэж заасан байдаг.

Мөн санал авах байрны телефон утас, цахилгаан эрчим хүчийг тасралтгүй, найдвартай хангах үүргийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК, Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит компанийн удирдлагуудад өгчээ.

Холбоотой мэдээ

Малайзад хүний наймааны золиос болсон монгол охид эсэн мэнд олджээ

Малайз улсад хүний наймаа, хүчин зэрэг онц аюултай гэмт хэргийн золиос болж байсан монгол охидын нөх

2020-07-05

Бэлчээрт мал хариулж явсан 9 настай охиныг 33 настай эрэгтэй хүчирхийлжээ

уржигдар буюу долдугаар сарын 2-ны өдөр Булган аймгийн нэгэн сумын нутаг дэвсгэрт хонины бэлчээрт ма

2020-07-05

Урсгал сөрж, цагдаагийн алба хаагчийн биед халдсан жолоочийг 2.9 сая төгрөгөөр торгожээ

Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин урсгал сөрж яваад цагдаагийн алба хаагчийн биед халдсан жолооч эмэг

2020-07-02