Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал болж байна

2020-06-22 126

Шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж байна.

Түүнд холбогдох шүүх хурал зургаадугаар сарын 16-нд болох байсан ч өмгөөлөгчөө солих хүсэлт гаргасан тул өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.

Яг одоо шүүх хурал түр завсарласан байгаа тухай эх сурвалж мэдээллээ.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын холбогдсон хэргийн талаар эргэн сануулахад, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захиралд нэг сая төгрөгөөр худалдсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан.

Ж.Эрдэнэбат нь УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшиж байгаа билээ.

Түүнийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулаад байгаа юм.

Холбоотой мэдээ