Ковид-19 тархалтад цаг агаарын байдал хамааралгүй

2020-06-22 106

Ковид-19 өвчний тархалтад цаг агаарын байдал болон газарзүйн байршил хамааралгүйг тогтоосон тухай судалгаа БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн өдөр тутмын сонинд гарчээ.

Тухайлбал, уг өвчин жилийн дөрвөн улиралд цаг агаарын халуун, хүйтэн нөхцөлөөс үл хамааран хаана ч тархах боломжтой гэжээ. Дэлхийн 144 улс, бүс нутагт байгаа 370 мянган өвчтөнийг хамруулсан судалгаанд үндэслэн уг дүгнэлтийг хийсэн аж. БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэргэжилтнүүдийн багийн ахлагч, академич Жун Наньшань АНУ-ын анагаах ухааны мэргэжилтнүүдтэй цахим хурал хийн Коюид-19 өвчинтэй тэмцсэн Хятадын туршлагыг хуваалцжээ. Тэрээр хөнгөн хэлбэрийн халдвартай өвчтөнд уламжлалт анагаах ухааны “Lianhua Qingwen” эм үр дүнтэй байгаа талаар онцолсон байна.

Холбоотой мэдээ