Аадар борооны улмаас 13 настай хүүхэд, 23 настай эрэгтэй хүн амиа алджээ

2020-06-22 61

Өчигдөр орсон аадар борооны улмаас үер болж 13 настай хүүхэд, 23 настай эрэгтэй хүн амиа алджээ.

Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Жаргалантын булаг” гэдэг газар өчигдөр буюу зургаадугаар сарын 21-ний 13:20 цагаас эхлэн усархаг аадар бороо орсны улмаас нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны харьяат 13 настай, эрэгтэй У үерийн усанд осолдож нас баржээ.

Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 7 хүүхэд, 17 том хүнийг үерийн уснаас эсэн мэнд аварчээ

Мөн тус сумын Хайрхан багийн “Тэрвий” гэдэг газар Дундговь аймгийн харьяат 23 настай иргэн, эрэгтэй С үерийн усанд осолдож нас барсан тухай дуудлагыг мөн өдрийн 18:00 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 7 хүүхэд, 17 том хүнийг үерийн уснаас эсэн мэнд аварч, 4 орон сууцны барилгын зоорийн давхарын усыг соруулж,  57 автомашин уснаас татан гаргажээ.

Холбоотой мэдээ

Эх орондоо ирэхийн тулд 25 хоног машинд дайгдсан оюутанд эх орон нь “хаалгаа тайлж өгсөнгүй”

Чех улсад суралцдаг оюутан Н олон орон дамжин, өчигдөр 08 цагт Алтанбулаг хилийн боомт дээр ир

2020-07-29

Сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 01-нд эхлүүлж, Их дээд сургуулийн хичээлийг 9-р сарын 14-нөөс эхлүүлэхээр боллоо

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар,

2020-07-28

“ХҮННҮ ЭЙР”: Өөрсдийн зардлаар тусгай үүргийн нислэг үйлдэх хүсэлт удаа дараа тавихад УОК зөвшөөрөөгүй

Монгол Улсын хувьд МИАТ компанийн онгоцоор хэд хэдэн удаа тусгай үүргийн онгоц хөөргөж, гадаадад суу

2020-07-21