С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг долоодугаар сарын 6-н хүртэл цагдан хорино

2020-06-22 49

Шүүгдэгч С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 22-ны өдөр хуралдсан.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт, шүүгдэгч Д.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа нар нь нэр бүхий гэрч, шинжээч нарыг оролцуулах хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны долоодугаар сарын 06-ны өдрийн 09:00 цагт товлолоо.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

 

С.Баяр нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

Өмнөх хуралдаануудаас С.Баярцогт, Д.Ганболд нарт тус бүр 10 тэрбум, С.Баярт таван тэрбум, Б.Бямбасайханд хоёр тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэвч С.Баяраас бусад нь барьцааны мөнгө байршуулаагүй учир тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсон билээ. С.Баяр таван тэрбум төгрөгөөс 525 сая төгрөг шүүхийн тусгай дансанд байршуулсан байна.

Цагдан хоригдсон гурван хүний тухайд гурвуулаа УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж буй. Тодруулбал, С.Баярцогт Сэлэнгэ аймагт, Д.Ганболд Хөвсгөл аймаг, Б.Бямбасайхан Дархан-Уул аймагт нэр дэвшиж байгаа билээ.

Харин бусад шүүгдэгч болох Ч.Даваанямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Бадралд Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Татварын Ерөнхий газрын Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын даргын албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Ариунсанд авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж байгаа юм.

Шүүх хуралдааны шийдвэрийг эргэн мэдээлэх болно 

 

Холбоотой мэдээ

С.Амарсайхан: Номын сан, музейг ӨНӨӨДРӨӨС нээж байна

Монгол улсын нийт хүн амын 40.4 хувь нь залуус. Нийслэлийн хүн амын 65 хувь нь 35-аас до

2020-06-22

Монгол эрдэмтэд коронавирусийн оношлуур гарган авчээ

Коронавирусийн оношлуурыг дотооддоо үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор байгуулагдсан ажлын

2020-06-22

Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал болж байна

Шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэрг

2020-06-22