Хилсээр 24 жил хоригдсон ах дүүс 3.8 сая доллар нөхөн авна

2020-06-21 79

АНУ-ын Мэриленд мужийн Балтимор хотын ах дүүс хилсээр аллагын хэрэгт буруутгагдан 24 жил торны цаана суусны эцэст 3.8 сая ам.долларын нөхөн төлбөр авахаар болжээ. Эрик Симмонс болон Кеннет МакПерсон нар 1990-ээд оны эхээр 20-иод настай байхдаа 21 настай залуугийн үхлийн хэрэгт буруутгагдан 24 жил шоронд хоригдох ял авчээ.

24 жилийн ялтай ах, дүү хоёр цаазын ялтай болон шударга бусаар шоронд хоригдож буй хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаг ашгийн бус байгууллагын тусламжтайгаар өнгөрсөн 2019 оны тавдугаар сард суллагдсан байна.

Тус байгууллагын зүгээс ах, дүү хоёрыг аллагын хэрэгт холбогдсон эсэх шинэ нотлох баримтуудыг олж илрүүлэхээр ажилласан бөгөөд ажиллагааны явцдаа тухайн үед 13 настай байсан энэхүү хэргийн гэрчийг цагдаа нар дарамталж, Симмонс болон МакПерсон нарыг энэхүү хэргийг үйлдсэн гэж хэл хэмээн шахалт үзүүлсэн аж. Тухайн үед цагдаа нар өсвөр насны гэрч хүүг айлган, сүрдүүлж хүчээр ах дүүст хэрэг тохсон байна. Мөн тэрхүү аллагын хэрэгт холбогдох өөр нэгэн гэрч байгаа бөгөөд тэрбээр хэрэг гардаг газраас 45 метрийн зайд байрлах барилгын гуравдугаар давхарт оршин суудаг байжээ.

Прокурорууд ах, дүү хоёрт холбогдох хэргийг дахин нээн шалгаж, цагдаа нар мөрдлөгийн явцад алдаа гаргасан болохыг тогтоожээ. Өнгөрсөн 2019 онд Балтимор хотын мужийн өмгөөлөгч Мэрилин Мосби дээрх аллагын хэрэг гарч байхад МакПерсоныг хэргийн газрын ойролцоох газар үдэшлэгт оролцож байсныг гэрчилсэн бол Симмонсыг гэртээ байсныг нь гэрчилсэн аж. Ийнхүү өнгөрөгч зургадугаар сарын 17-ны өдөр Мэриленд мужийн нийтийн ажлын зөвлөлөөс санал нэгтэйгээр хэлмэгдсэн ах, дүү хоёрт тус бүрт нь дараагийн таван жилийн хугацаанд 1.9 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор болжээ.

Хилс хэрэгт буруутгагдсан Симмонс BBC сайтад өгсөн ярилцлагадаа “Ээж минь 2009 онд нас барсан. Би түүнийг буцааж авчирч чадахгүй шүү дээ. Намайг шоронгийн харуулуудад зодуулж, нүхэнд хоригдож байсан тэр хүнд цаг хугацааг мөнгө засч чадахгүй. Мөнгө өнгөрсөнг засч чадахгүй” хэмээн нүдэндээ нулмистай ярьжээ.

Өнгөрсөн онд АНУ-ын шүүх хилс хэрэгт буруутгагдсан нийт 143 хүнийг цагаатгасан байна.

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Холбоотой мэдээ

Эх орондоо ирэхийн тулд 25 хоног машинд дайгдсан оюутанд эх орон нь “хаалгаа тайлж өгсөнгүй”

Чех улсад суралцдаг оюутан Н олон орон дамжин, өчигдөр 08 цагт Алтанбулаг хилийн боомт дээр ир

2020-07-29

Сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 01-нд эхлүүлж, Их дээд сургуулийн хичээлийг 9-р сарын 14-нөөс эхлүүлэхээр боллоо

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар,

2020-07-28

“ХҮННҮ ЭЙР”: Өөрсдийн зардлаар тусгай үүргийн нислэг үйлдэх хүсэлт удаа дараа тавихад УОК зөвшөөрөөгүй

Монгол Улсын хувьд МИАТ компанийн онгоцоор хэд хэдэн удаа тусгай үүргийн онгоц хөөргөж, гадаадад суу

2020-07-21