АН-ын эрх барьж байх үеэс эхлэлтэй тулгамдсан өрийн дарамтаас гарна

2020-06-21 55

МАН мөрийн хөтөлбөртөө ӨРИЙН ДАРАМТГҮЙ УЛС зорилтын хүрээнд дараахь зүйлсийг тусгажээ.

АН-ын эрх барьж байх үеэс эхлэлтэй Мазаалай бондын 500 сая, Чингис бондын 1 тэрбум, Гэрэгэ бондын 800 сая, Хуралдай бондын 600 сая ам.долларын тулгамдсан өрийн дарамтаас гарна.

  • Валютын нөөцийг нэмэгдүүлэх, инфляцын  түвшинг багасгах, төгрөгийн ханшийн уналтыг зогсоох зэрэг мөнгөний зохистой бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
  • Ардчилсан намын эрх барьж байх үеэс эхлэлтэй Мазаалай бондын 500 сая, Чингис бондын 1 тэрбум, Гэрэгэ бондын 800 сая, Хуралдай бондын 600 сая ам.долларын тулгамдсан өрийн дарамтаас гарна.
  • Засгийн газрын өндөр хүүтэй үнэт цаасыг  хугацаанаас нь өмнө худалдан авч, хямд эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх арга хэмжээ авна.
  • Өр төлбөрийн төсөвт үзүүлэх нөлөөллийг үнэлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгоно.
  • Далд эдийн засгийг хумих, хууль бус хөрөнгө нуух байдлыг таслан зогсоож, хуулийн хариуцлагыг  чангатгана.
  • Төсвийн тэнцлийг сайжруулж, хуримтлал үүсгэх бодлогыг үргэлжлүүлнэ.
  • Төсвийн боломжоос хэтэрсэн концессын гэрээг шинээр нэмж байгуулахгүй.
  • Эдийн засгийн эрсдэлээс сэргийлж, эдийн засаг өсөлттэй үед төсвийг хумих, хямралтай үед тэлэх мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлнэ.
  • Татвар хураалтыг цахимжуулж, төсвийн орлогын бааз суурийг өргөжүүлнэ.
  • Өндөр орлогод их, бага орлогод бага татвар ногдуулах тогтолцоог бий болгоно.
  • Тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүнд импортын татварын шинэ зохицуулалтыг нэвтрүүлнэ.
  • Олон улсад мөрдөж байгаа банкны хяналт шалгалтын зарчим, зохицуулалтын арга хэрэгслийг нэвтрүүлнэ.
  • Хөрөнгийн зах зээл, дижитал санхүүгийн үйлчилгээнд олон улсын стандарт нэвтрүүлж, хөгжүүлнэ.

Ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөр боловсруулж, бэлэн байдлыг хангана.

Covid-19 цар тахлаас үүдсэн нийгэм, эдийн засгийн хүндрэлийг арилгах, үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааг сэргээх тусгай төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, орлогын хомстолд орсон аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийн амьжиргааны орлогыг нөхөх арга хэмжээ авна.

Холбоотой мэдээ

Ө.Энхтүвшингийн шунал дарагдсангүй гэж үү

Шадар сайд асан Ө.Энхтүвшин Франц улсад суух Элчин сайд болохоор зүтгэж яваа талаар чих дэлсэх болов

2020-07-30

Ч.Сайханбилэг: Би Х.Баттулгыг буусан өдөр очно

Дубайн гэрээ гэж нэрлэж заншсан “Оюу толгойн хөрөнгө оруулалтын хоёр дахь шатны төлөвлөгөө”-г ба

2020-07-30

C.Баярцогт Оюутолгойн хөрөнгө оруулагч компаний хувьцаанаас 1,8 тэрбумын ашиг олжээ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 17-нд Сангийн сайд асан

2020-07-29