Л.Гүндалай тусгаарлах байрнаас согтуу лайв хийв

2020-06-21 168

Өнөө өглөө Зүүн өмнөд Азийн найман улсаас 265 иргэн эх орондоо ирсэн. Тэдгээр иргэдийн дунд Хөсгөл аймагт нэр дэвшиж буй Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай байжээ. Тэрбээр гэр бүлийн хамт Тайландын Вант улсад 4 сар гаруй хугацаанд гацаад байсан юм. Тэгвэл тэрбээр өнөө өглөө эх орондоо ирж, 21 хоног тусгаарлагдлаа.

Улсын онцгой комиссоос баталсан “Коронавируст халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журам”-д “Тусгаарлан ажиглах байранд архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно” гэж заасан. Гэвч Л.Гүндалай нь уг журмыг үл биелүүлж, тусгаарлах байрнаас “Хогийн 21 хоног хурдан дуусаасай” гэх агуулга бүхий лайв бичлэг хийн, хоёр ч удаа хундага тогтоож мэндчилэв.

Гүнээ агаа иржээ… 2020.06.21

Posted by Bayarbold Purevragchaa on Saturday, June 20, 2020

Холбоотой мэдээ