МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүчээ нэгтгэх ТББ-уудтай дахин санамж бичигт гарын үсэг зурлаа

2020-06-21 122

МАН-аас  УИХ-ын сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлэн Монголын СЕО клуб, Гадаад хэргийн яамны дэргэдэх ахмадын  хороо, Монголын Эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, Монголын хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо, Элчин Сайд нарын клуб, Монголын эмэгтэйчүүдийн холбоо,  Булаг шанд гол мөрний эрхийг хамгаалах сан  зэрэг 15 ТББ,  холбоод тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай  хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Эдгээр ТББ, мэргэжлийн холбоод нь энэ удаагийн ээлжит сонгуульд МАН-ыг  олонх болж, ялалт байгуулахад дэмжлэг  үзүүлэх, улмаар ялалт байгуулсан тохиолдолд тухайн салбар, чиглэлээрээ  мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж ажиллах юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан  эдгээр ТББ, мэргэжлийн холбоодод талархал илэрхийлж, эхлүүлсэн ажлаа дуусгах, тулгамдсан олон асуудлаа шийдвэрлэхийн тулд  ТББ,  ард иргэдтэйгээ  хүчээ нэгтгэн  хамтран ажиллаж байгаа гэв.  Мөн “МАН улс төрийн ууган хүчин, эх баригч намын хувьд олон зүйлд манлайлан оролцох үүрэгтэй гэдгээ ухамсарлаж ажилладаг. Төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох УИХ-ын сонгуулийг  нээлттэй, ил тод, үнэн шударгаар явуулахад бусад улс төрийн намуудад уриалж, манлайлан ажиллаж байна. Сонгууль гэхээрээ л  нэгнээ харлуулдаг  уралдаан байж болохгүй. Бодлого, мөрийн хөтөлбөр, үйл ажиллагаа, хийж  хэрэгжүүлсэн ажлаараа үнэлж, дүгнэгддэг улс төрийн марафон байгаасай гэж хүсч байна.   МАН-ын олонхоос бүрдсэн УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн. Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтөөр  танхимаа өөрөө бүрдүүлэх эрх хэмжээтэй, УИХ-ын өмнө хариуцлага хүлээх чадамжтай, хүчтэй Ерөнхий сайдын багийг бүрдүүлэх сонгууль болно. МАН-ын  дарга У.Хүрэлсүхийн баг олон түмнийхээ итгэлийг хүлээнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.нэ үеэр  Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт Ерөнхийлөгч Д.Мөнхөө “МАН дэлхийд,  Азид ч  Монголын эмэгтэйчүүдийн төлөө хамгийн үр өгөөжтэй бодлого явуулсан 100 жилийн түүхтэй улс төрийн хүчин. 1924 онд байгуулагдсан Монголын эмэгтэйчүүдийн хороо нь  Азид  төдийгүй дэлхийн анхны эмэгтэйчүүд рүү  чиглэсэн байгууллага байсан. Гэвч 1990 оноос эхлээд статусыг нь үгүй хийж, Монголын хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн эрхэнд халдсаныг МАН өөрчилнө гэж итгэж байна. Дэлхийд 124 орны 98 нь эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан намтай, хороотой, комисстой гэх мэт төрийн тогтолцоотой байдаг” гэв

МАН-ын мөрийн хөтөлбөрийн 3.5-д тусгагдсан “Нэг цонхны нэгдмэл гадаад бодлого”-ын хүрээнд Гадаад бодлогын залгамж чанарыг хангах, дипломат албан хаагчдын ёс зүй, сахилга бат, мэргэжлийн ур чадварт тавигдах шаардлагыг улам өндөржүүлэх,  иргэд визгүй зорчих улс орны тоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар Элчин Сайд нарын клубтэй  санамж бичигт гарын үсэг үзэглэсэн. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Ахмад дипломатууд Монгол Улсын орчин үеийн гадаад бодлогын үндэс суурийг тавьсан хүмүүс. Гадаад бодлого залгамж чанартай явж байна. Улс орнуудтай манай харилцаа амжилттай өргөжиж байна. Стратегийн түнш талаас нь авч үзвэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ихэнх гишүүн  улс орон Монгол Улсын стратегийн түнш болсон байна. Сүүлийн дөрвөн жилд АНУ-тай стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, ОХУ-тай өргөтгөсөн стратегийн түншлэлийн харилцаатай болж харилцаагаа тэлж байна. Мөн Энэтхэг улстай том төслүүд хэрэгжүүлж байгаа бол Япон улс цар тахлын үед манай улсад дэмжлэг үзүүлнэ гэдгээ албан ёсоор зарлаж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хамтарч ажиллах зээлийн гэрээнд гарын үсэг зураг эрх батлагдлаа. Энэ мэтчилэн Монгол Улсын бусад улс оронтой харилцах, хамтын ажиллагаа нэлээн өргөжиж, гадаад худалдаа дээд төвшинд хүрсэн” гэв.

Монголын CEO клубын ерөнхийлөгч В.Ганзориг: Эдийн засаг  хүндэрсэн нөхцөл байдлын үед шинэ Засгийн газар,УИХ-тай хамтарч ажиллана

Монголын CEO клуб буюу Монголын гүйцэтгэх захирлуудын холбоо нь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дараагийн түвшинд гаргах зорилготой. Байгуулагдсан цагаасаа төрийн бүх байгууллага, албан тушаалтнуудтай хамтын ажиллагааг эрхэмлэж ирсэн. Манай холбоо жил бүр төр, хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч “Монголын эдийн засгийн форум” зохион байгуулдаг. Монголын төдийгүй дэлхийн эдийн засгийн хүндэрсэн нөхцөл байдлын үед шинэ Засгийн газар, шинэ УИХ-тай хамтарч ажиллах болно.

Мөрийн хөтөлбөрт “төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх” гэсэн хэсгийг бодит ажил болгохын тулд зайлшгүй хамтран ажиллах хэрэгтэй байгаа. Манай клуб аль нэг намын харьяанд байдаггүй, томоохон татвар төлөгч нарыг төлөөлдөг учраас хамтын ажиллагааг дараагийн түвшинд гаргахын эрмэлзэж байна.

 МАН-ын сонгуулийн штаб

 

Холбоотой мэдээ